Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр "Тавантолгой Түлш" ХХК-ийн асуудал хөндөгдөж буй. Тус компани алдагдалтай ажилласан ч ТУЗ-ийн гишүүд цалин урамшуулал хэлбэрээр урамшуулж, шагнасан байна. Иймд хэн, хэдэн төгрөгийн урамшуулал авсаныг танилцуулж байна.
- Ж.Батбаясгалан 64 сая,
- Л.Одхүү 124 сая,
- Л.Гүнбилэг 114 сая,
- Б.Насантогтох 53 сая,
- Ш.Батсайхан 78 сая,
- Б.Анхбаяр 46 сая,
- Б.Цагаан-Өвгөн 27.9 сая,
- О.Одбаяр 78.7 сая,
- Н.Дэмбэрэл 57.7 сая,
- С.Зоригт 80 сая,
- Ц.Пүрэвхүү 78.7 сая,
- Н.Өлзийнаран 6.3 сая,
- Х.Нурлат 72.5 сая,
- Ц.Шинэхүү 33.9 сая,
- Д.Санчир 27.9 сая,
- И.Лувсанцэрэн 21.1 сая,
- Б.Сүндэръяа 8.6 сая,
- Ч.Дэчингалсан 15.8,
- Ганбаатар 5.8 сая,
- Н.Бямбагэрэл 11.4 сая,
- Х.Мөнхжаргал 12.6 сая,
- Э.Түвшинжаргал 12.6 сая,
- Г.Ундармаа 6 сая,
- Б.Нармандах 12.6 сая,
- Г.Гантуяа 3.7 сая,
- Б.Энхтуяа 3.7 сая,
- Х.Владимир 3.7 сая,
- Б.Пүрэвсүрэн 3.7 сая,
- Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авч, нийслэлийг утаагүй болгосон гэж шагнуулжээ.
Сэтгэгдэл (22)