Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
-Гараа савандаж угааж хэвших
-Халуун, бүлээн зүйл уух
-Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
-Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
-Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байхыг анхааруулж байна.
Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
-Халуурах
-Ханиалгах
-Толгой өвдөх
-Үе мөч, булчингаар өвдөх
-Хоолой хөндүүрлэх, нус гоожих, хамар битүүрэх
-Цээжээр хөндүүрлэх
-Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.