НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төсв өвчний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Томуугийн өвчлөл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ялангуяа Европ, Хойд америк, Зүүн болон Баруун Азийн улс орнуудад нэмэгдэж байна. Зүүн азийн улс орнууд болох БНХАУ, БНСУ-ын орнуудад улирлын томуу нэмэгдэж байна. Манай улсын хувьд улирлын томуугийн H3N2 хэв шинжийн вирус, сарс ков-2 вирус хоёр эргэлтэд орсон байгаа нь бага насны хүүхэд хүндрэх үндсэн шалтгаан болж байна.
2023 оны 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаторын 274 мянган хүн үйлчлүүлснээс 7,1 хувь нь томуу, томуу төсв өвчний тохиолдол байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1,5 хувиар нэмэгдсэн байна. Нийт түргэн тусламжийн дуудлагын 27,7 хувийг томуу, төст өвчний дуудлага байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 4,5 хувиар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг идэхжилийн буюу хоёрдугаар түвшинд байна. Бусад долоон аймаг болон Улаанбаатар хотод алаг цоог тархалт буюу гуравдугаар түвшинд шилжсэн байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчиллөөр 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 0-5 насны хүүхдийн дунд өвчлөл эрсдэл өндөртэй байна" гэв.
Д.Батчулуун