Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан намын залуучуудын холбооны IX чуулган өчигдөр ерөнхийлөгчөө тодрууллаа. АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд ажлаа өгнө гэж мэдэгдсэнээр ээлжит сонгууль болсон. Энэ удаагийн сонгуульд "Тэтгэлэг апп"-ын үүсгэн байгуулагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны гишүүн М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.