Өвлийн ид шид- Winterzauber 2023 герман хэл сонирхогчид, сурагчид, уншигчдад зориулсан нээлттэй өдөрлөгийг Гёте-Институттэй хамтран Герман уншлагын танхимд зохион байгууллаа. Гёте-Институтийн сайн дурын ажилтан Луйза Марие Линк “Зул сарын баяр”-ын тухай үзүүлэн танилцуулж, гадаад хэлний сургалттай 18-р сургуулийн 10-р ангийн сурагчид герман дуу шүлгээр мэндчилгээ хүргэлээ. Оролцогчдын дунд "Герман хэлний ярианы клуб”-ын хөтөч Т.Алтангэрэл “Герман улс, герман хэл” сэдвээр АХА тэмцээн зохион байгуулав. Өдөрлөгт оролцогчид герман хэлний сонирхолтой тоглоомуудыг багаар тоглолоо. Уншигч Эрдэнэбаатарын Жавхлан (93-р сургуулийн 12в ангийн сурагч), Очирпүрэвийн Наянчимэг (“Глобал удирдагч” их сургуулийн оюутан), Баярсайханы Болор нар “Герман уншлагын танхимын 2023 оны идэвхтэн уншигч”-аар тодорч герман-монгол хэлний өврийн толь бичгээр шагнууллаа. Гёте-Институтээс тус өдөрлөгт нийт жар гаруй хүн оролцлоо.