МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
МАН-ын бүлэг хуралдаад УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. УИХ-д суудалтай улстөрийн намууд бүсчилсэн тойрог ямар байх вэ, хэдэн мандаттай байх вэ гэдэг асуудлаа өнөөдрөөс зөвшилцөж, тохиролцоно. Үүний үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
Амжвал энэ долоо хоногтоо шийднэ. Парламентад суудалгүй намуудтай уулзсан. Зарим нь дэмжиж байгаа, зарим нь дэмжихгүй байна.
Аймаг, нутгийн төлөөлөл гэхээс илүү бүс нутгийн төлөөлөл гэх зүйл рүү явж байна. Тойргийг бүсчилбэл бүс нутгийн төлөөллийн асуудал яригдаж эхэлнэ. Түүнээс аймгийн төлөөлөл гэж яригдахгүй болов уу гэж бодож байна.
Зүүн бүсээс бусад нь 2 тойрог болно, нийтдээ 7 тойрог болох байх гэж төсөөлж байна. Эцсийн байдлаар хэлэх боломжгүй байна" гэв.
Сэтгэгдэл (1)