Хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл автомашиныг тэгш сондгойгоор явуулах шийдвэр гаргаж, өнөөдрөөс хэрэгжиж буй. Тэгвэл энэ талаар Хотын даргын орлогч П.Сайнзориг өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Түгжрэлийг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тэгш, сондгойгоор төгссөн байдлаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан бөгөөд замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана" гэжээ.
Сэтгэгдэл (1)