Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр ихэр охид болох Дэлхийн өсвөрийн хошой аварга Ц.Оюун-Эрдэнэ, ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ нарыг нэрлэж байна.
Дэлхийн Ой тогтоолтын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг олон улсын хоёр том холбооны нэг болох Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулжээ.
Дэлхийн шилдэг 120 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр насны ангилалд Их мастер Ц.Оюун-Эрдэнэ Дэлхийн аварга боллоо.
Тэрбээр 2022 онд Дэлхийн аварга болж байсан бөгөөд энэ жил амжилтаа баталж 16 насандаа Дэлхийн хошой аварга болж байна. Харин уг тэмцээнд түүний ихэр Ц.Номин-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, Их мастер цолны болзол хангажээ. Тэрбээр өмнө нь 15 минутын баганан үг цээжлэх төрөлд 14 жилийн дараа 264 оноогоор өсвөрийн Дэлхийн рекорд тогтоож байсан нэгэн юм.
Тэд анх зургаадугаар ангиасаа ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлжээ. Өнөөдрийг хүртэлх энэ 10 жил хугацаанд хамтдаа ой тогтоолтын спортоор хичээллэж, бэлтгэлээ хийж, олон улсын тэмцээнд оролцсоор иржээ. Ийнхүү тэдний амжилтын буухиа үргэлжилсээр буй.