Ойрын гурван өдрийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, шуурна.
19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө -33-38 хэм хүрч хүйтэрнэ.
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм өдөртөө 26-31 хэм хүйтэн.
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.