Гадаадын иргэнд бүртгэлийн дугаар буюу F регистрийг гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үндэслэн олгоно.
F регистр-ийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшн, ГИХГ-т хандан support@immigration.gov.mn хаягаар тус тус авна.
Цахим шуудангаар хүсэлт гаргах тохиолдолд F регистр авахыг хүссэн албан бичгээ (хувь хүн бол хүсэлт) гадаадын иргэний паспортын зургийг хамт илгээхийг анхаарна уу гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.