Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй балетын бэлтгэл хийх гэж цугласан хүүхдүүд, багш, найруулагчдыг УДБЭТ-аас хөөж гаргалаа” гэх мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хийсэн юм. Эл мэдээллийн хариуд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр мэдэгдэл хийжээ.
Мэдэгдэлд "…Монголын балетын хөгжил сан нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээний заалтыг зөрчин хэнд ч хэлэлгүйгээр гэнэт нэгдсэн бэлтгэл хийх болсон байсан нь байгууллагын үйл ажиллагаа болон цугларсан нийт 150 хүүхэд тэдгээрийн эцэг, эхийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд эрсдэл учруулж, хүндрэлтэй нөхцөл үүсгэсэн.
УДБЭТ нь... хэн нэгэн этгээдийн ашиг олох, бизнесийн үйл ажиллагаанд оролцдоггүй...” гэжээ.
Сэтгэгдэл (1)