МУГЖ Д.Алтанхуяг өөрийн цахим хуудаснаа 2023.12.15-ны орой "Энэ сарын 22-нд нээлтээ хийх “Цөмөөхэй” балет тоглолтын бэлтгэлээ хийхээр УДБЭТ-т цугласан балетын жүжигчид, багш, найруулагчид, хүүхэд багачууд 17:30 цагт бэлтгэлийн заалнаас хөөгдөн гарлаа.
Өдийг хүртэл улсынхаа урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, хөдөлмөрлөж явахдаа бүжгийн заал танхимаасаа хөөгдөн гарахтай нүүр учирч байсангүй..." хэмээн бичсэн байна.
"Цөмөөхэй"-н багачууд, багш нар, найруулагчдыг хөөж гаргасан гэх үйл явдалтай холбогдуулан УДБЭТ-ын захирал Б.Сарантуяа гэж хэн болох талаар товч танилцуулж байна.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ажлаа өгсөн билээ. Харин түүний орыг залгаж, Б.Сарантуяаг "түр" гэсэн шошготойгоор томилсон юм.
Тодруулбал, Ц.Түвшинтөгсийг тус театрын ажилчдын нэгдүгээр сард Ерөнхий сайдад гаргасан хүсэлтийн дагуу "албан тушаал"-аас нь явуулсан байдаг. Сонгодог урлагийнхан цалин бага, ажиллах хүний нөөцгүй болсон тухайгаа Соёлын сайдад хэлж, шаардлага хүргүүлж, хөдөлгөөн өрнүүлж байлаа.
УДБЭТ-ын захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа нь Уран зургийн галерейн даргаар ажилладаг аж.
Боловсрол:
Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Мөн удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-ийг дүүргэжээ.
Ажилласан байдал:
- Уран зургийн галерейн захирлаар 2018 онд томилогдсон.
- Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн
- Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (27)