Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын ерөнхий газраас энэ сарын 15-ны өдөр сургуулийн удирдлагуудад хандан дараах зөвлөмжийг хүргүүлсэн юм.
Үүнд:
- Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
- Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
- Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
- Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэхийг зөвлөмж болгожээ.