Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг автобусны тендерийн гэрээг байгуулсантай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Том оврын автобус худалдан авах тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулан үзэглэж дууслаа. Гэрээний дагуу автобусны үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Нэгдүгээр сарын 31-ны өдөр гэхэд 600 автобус хүлээн авна. Энэ ондоо багтаад тодорхой тооны автобуснууд орж ирнэ. Автобуснуудад хяналт тавих албан байгууллагууд Замын-Үүдэд очиж ажиллана. Тухайлбал, эхний 50 автобус бэлэн болоход хяналт тавиад явна. Автобуснууд хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналтыг тавих юм.
Иргэдийн зүгээс автобус аятай тухтай бол заавал хувийн машин хэрэглээд байх шаардлаггүй гэдгийг илэрхийлж байсан. Одоо оруулж ирэх автобуснууд маань чанарын шаардлага хангасан автобус орж ирнэ гэсэн хүлээлттэй байна.
Өнөөдөр нийтийн тээвэрт үүсээд буй нөхцөл байдалд нийт Улаанбаатарчуудаасаа хүлцэл өчиж байна. Гэрээг түргэн шуурхай, зөв зохион байгуулж, автобуснуудыг үйлчилгээнд гаргах ажлыг хийнэ" гэв.
Д.Батчулуун