Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун жавартай хүйтэн байна.
2023 оны 12-р сарын 15-ны 20 цагаас 12-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 43-48 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр 38-43 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 34-39 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 29-34 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 22-27 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.