Өнгөрөгч шөнө болсон цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг сумын “Сайн ус” багийн “Дэрст хөтөл” гэх газар шуурганд уруудсан олон мянган адуу орж иржээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 17-нд Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурсан.
Ирэх өдрүүдэд ч цаг агаарын байдал хахир хатуу байх тул малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Л.Сайнаа