"Цахим орчин дахь хүүхэд хамгааллын олон улсын удирдамж" монгол хэлээр хэвлэгдэн гарлаа.
Тодруулбал ХХЗХ, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ОУЦХ-ны байгууллагаас бэлтгэн гаргасан "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын олон улсын удирдамж"-ийг бодлого боловсруулагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүдэд зориулан монгол хэл дээр орчуулж, хэвлүүлэн олон нийтэд хүргэж байна.
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын удирдамжийг Боловсролын ерөнхий газраар дамжуулан хүүхэд, багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад хүргүүлж буй.