Өнөө шөнө буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр буюу арванхоёрдугаар сарын 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байх тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Халтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлж байна.