Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин П.Чулуунтамирын хот айлаар орж, өвөлжилт, малчдын нөхцөл байдалтай танилцан, санал хүсэлтийг нь сонсож, УОК-ын шийдвэрүүдийг танилцууллаа.
Өндөр-Улаан сумын тус багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай бусад баг, зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байгааг сумын Засаг дарга Ю.Баасанжаргал онцолсон юм.
Малчид өвс тэжээл хэт үнэтэй, малын түүхий эд үнэгүйдэж, түлш шатахууны нийлүүлэлт хомс байгаа тул отор нүүдэл хийхэд бэрхшээлтэй байгааг уламжилжээ. Засгийн газраас Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдсэнээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад 25 тн дизель түлш олгох болсон. Орон утгийн удирдлагууд өвөлжилт хүнд байгаа, отрын гол бүс нутгуудад хуваарилахыг Шадар сайд анхааруулсныг ОБЕГ мэдээллээ.