Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул мэдэгдэл хийв.
Тэрбээр "Үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод арав хоног, өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн, даралт нь унасан байдалтай байна. Хүн идэж уух зүйлээ 3-6 хоног хоривол биеийн байдал нь дордож, үхэлд хүргэх хэмжээний эрсдэлтэй байдаг. Өмгөөлөгчийн хувьд өлсгөлөн зарлуулахгүй байх үүднээс хэлж, зөвлөж байгаа ч үйлчлүүлэгч өлсгөлөн зарласан.
Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна. Үүнд:
- Унтаж амарч чадахгүй байгаа. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгадаг гэж үйлчлүүлэгч хэлсэн.
- Хөгжлийн Банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй хоол идэхээр, коридороор явахад нь байнга тааралдуулж, айдаст автуулдаг. Н.Өнөрцэцэг тэр хүмүүсийн нүд рүү ч харж чадахгүй байна гэж хэлсэн.
- Арилгаагүй гэдэс цувдайгаар хийсэн хоол нь стандарт хангаагүй. 10 хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байдалтай байна.
- Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна" гэв.
Сэтгэгдэл (2)