Хойд хөрш ОХУ-ын зарим цахилгаан станцад осол гарсны улмаас Монгол улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаар болжээ.
Энэ үеэр тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ОХУ-ыг зорьсон байна.
Үүсээд буй гол асуудал нь ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотой гэнэ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийсэн юм.
Л.Сайнаа