2023 оны арванхоёрдугаар сарын 11-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 0.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал,
- Өндөг 604 төгрөг болж 0.3 хувиар
- Хонины ястай мах 1кг нь 11.941 төгрөг болж 0.9 хувиар
- Үхрийн ястай мах 1кг нь 15.579 төгрөг болж 0.8 хувиар
- Сонгино 3252 төгрөг болж 1.0 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.