2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ээлжит долоодугаар чуулган болохоор товлогдсон. Энэ удаагийн чуулганаар Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгож батламжилах юм. Энэ талаар Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Х.Болор-Эрдэнэ "Энэ удаагийн Ардчилсан залуучуудын холбооны сонгууль нь цэнхэр тугтай, зүрх сэтгэлдээ ардчилсан үзэл санааг тээсэн, оюун бодолдоо эх орныхоо хөгжил дэвшлийг зурагласан залуучуудын шударга ёсзүйтэй өрсөлдөөн байх болно” хэмээн мэдээллж байсан юм.
Ийнхүү өнөөдөр тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна. Гурван нэр дэвшигч бүх шаардлагыг биелүүлэн нэр дэвшиж байгаа аж.
- Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Батзаяа
- Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Амгаланбаатар
- Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Гомбо-Очир