Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ЭМЯ-наас 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхайг багийг байгуулан ажиллаж эхэлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас ор зохицуулах болон эмнэлзүйн шуурхай багийг ахлан ажиллаж байгаа.
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2,126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэж ажилласан. Нөхцөл байдлатай холбоотойгоор ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг харъяа эмнэлгүүдээс татан оруулсан. Нийт 1255 орыг дэлгэн ажиллаж байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2,345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байна" гэв.
Д.Батчулуун