Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Томуу, томуу төст өвчиний идэвхжил улсын хэмжээнд идэвхжилийн түвшинд байна. Томуугийн өвчлөлийн тархалтын таван түвшинд ангилан хуваадаг. Идэвхжилийн буюу шар түвшин бол хоёр дахь түвшин байгаа. Монгол Улсын хэмжээнд томуугийн идэвхжил аравдугаар сарын эхэн үед эхэлсэн. 48 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбултороор үйлчлүүлэгчдийн 5,6 хувь нь томуу, томуу төст өвчтэй байн. Түүнчлэн эмнэлэгт хэвтэж буй үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын зочимог хүнд халдварын шалтгаантай байна.
Улсын хэмжээнд шар түвшинд байгаа хэдий ч дөрвөн аймагт улбар шар түвшинд шилжсэн байна. Тухайлбал, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгууд юм.
Вирус судлалын тандалт 48 дугаар долоо хоногийн байдлаар амьсгалын замын вирус хамгийн өндөр тархалттай байна. Мөн ковидын вирус эргэлтэд хэвээрээ байна.
Дэлхийн нийтээр аваад үзвэл, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байдаг бүс нутгийн улс орнуудад томуугийн улирал эхэлсэн байгаа" гэв.
Д.Батчулуун