Хөгжлийн банк, Нүүрсний гэх зэрэг олон хэргүүд ард түмний хараанд орсон цаг хугацаа өнгөрч байна. Энэ үед нэр нүүрээ уландаа гишгэх нь гишгэж, өндийн босох нь нүдэн дээр босоод ирж байгааг бид харсан, цаашдаа ч харах болно.
Авсан бол буцааж өгөх нь жам ёсны хэрэг. Түүний тод нэгэн жишээ нь “Монполимет” групп болов. Алсын хараа хаана байна, хүрэх цэг тэнд оршдог. Зарим ААН-ийн дарга нар сүүлээ хавчаад “тойрч, зугтсаар” байхад зарим нь асуудалтайгаа нүүр тулж байх жишээтэй.
Зах зээлийн шилжилтийн үеэс өдгөөг хүртэл олон бэрхшээлийг даван туулж, 30 жилийн түүхийг бүтээсэн Монполимент группын замналыг удирдлагын баг, 1000 гаруй ажилчдын нуруун дээрээ үүрч дүүрсэн байж таарна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орчин үеийн дэвшилтэт, эко технолоиудыг нэвтрүүлэх, жилийн 1,000,000 тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг олгосон байдаг. Төсөл амжилттай хэрэгжиж, “Монполимет” ХХК зээлийн өр төлбөрөө 2023 оны наймдугаар сарын 21-нд бүрэн төлж барагдуулсан юм.
Энэ хугацаанд группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав “мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт орж, хэцүү хатуу үг хийгээд ерөөл дундуур ч туучсан. Нугарвал нугарахаар асуудлууд түүнийг болон түүний гэр бүлийг тойроогүйг бүгд харж байгаа биз. Одоо тус группын ерөнхий захирлаар охин нь болох Н.Мөнхнасан ажиллаж буй.
1992 онд байгуулагдсан “уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, барилга байгууламж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч – хөрөнгө оруулагч” гэх тодотголтой эл компанийн ололтыг олон зүйлээс харж болно. Ядаж л бид Монголдоо цемент үйлдвэрлэдэг болсон юм.
Үндэсний үйлдвэрлэгчдээ төр түнтийтэл нь дэмжиж чадахгүй. Эдийн засгийн зарчмаараа л явна. Авч болсон бол эргүүлээд өгч сурах ухаан зарим ААН-ийн удирдлагуудад алга.
Монполимет ХХК зөвхөн олборлож, “алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй”. Тэдний тарьж ургуулсан мод 400 мянгыг давж, нөхөн сэргээсэн талбай нь ч түүнийгээ дагаад асар том гэдгийг мэдээллүүдээс нь харж болохоор байна
Энэ бол “төлөх ёстой зүйлийг төлснийх нь төлөө магтаж, баярын бичиг өгөх ёслол биш”. Энэ бол Монголын нийгэмд өрнөж буй энгийн “Сайн жишээ”-нүүдийн нэг юм.
Одоо зээлийн төлөлтөө хийгээгүй байгаа ААН-үүд зээлийн төлөлтөө хийх хэрэгтэй. Алдаж болох эрсдлийг бикнесменүүд тооцоолдог л байж таарна.
Одоо усан нүдэлж суухаар гарц гаргалгаа хайж, ичих нүүрээ элгэндээ наагаад “өндийх” хэрэгтэй. “Ичсэн хүн хүн ална” гэдгийн араас орж болохгүй.
Зээлтэй хэрнээ баяжаад байгаа бол эх оронд бус хариуцлагаа ухамсарлаагүй удирдлагад л байна гэсэн үг дээ.
М.Жаргал