Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ жилийн хичээлийн шинэ жил онцлогтой. Боловсролын багц хууль батлагдсан. Шинэ хуулийнхаа эрх зүйн орчинд шинэ хичээлийн жилийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Иймд БШУ-ны яамнаас анхаарч ажилласан хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, гурван ээлжийн эрсдэлд орох гэж байгаа 68 сургууль дээр онцгойлон ажиллалаа. Үүнд 50 мянга гаруй хүүхдийн асуудал байна. Үүний шалгаан нь юу байв гэх шалтгааныг олж тогтоохоор ажилласан. Гурван үндсэн шалтгаан байсан.
- 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход арванхоёрдугаар ангийн 30 мянган хүүхэд төгсөж байна. Жил бүхэн 30-40 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа учир дунд, ахлах анги дээр ачаалал үүсэж байна.
- Хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлтүүд. Зураггүй, газаргүй эхэлсэн сургуулийн төсөл ажиглалтад орохгүйгээр, жил ирэх тусам төсөв нь нэмэгддэг.
- Хот төлөвлөлтын алдаа. Өнөөдөр нийслэлд сургуульгүй 50 хороо, цэцэрлэггүй 17 хороо байна.
Барилга угсралтын байдал удааширсан байгаа 74 сургууль, цэцэрлэгийг асуудлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүнээс хэд хэдэн сургуулийг онцолж хэлмээр байна. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар сургууль, тавдугаар сургууль, 71 дүгээр сургууль.
Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй жил төсөв нэмүүлээд явдаг 23 компанийн нэр зарлана. Хар жагсаалтад орсон эдгээр компанийг дахин төрөөс тендер авах эрхийг хасна. Тендерийн хонгил үүссэн ийм компаниуд байгаа. Мөн 21 сургуулийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)