10 орны 200 гаруй хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулах санал санаачилгаа гарган хоёр өдөр чууллаа. Чуулганы хоёр дах өдөр “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” хэлэлцэх асуудлуудын хүрээнд дараах саналуудыг гаргав.
- Бэлчээрийн ургамлыг малчдад таниулж мэдүүлэх, үе шаттай сургалт зохион байгуулах,
- Ойн дагалт баялгийн нөөцийг зохистой ашиглах, арга технологи туршиж нэвтрүүлэх,
- Зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах зорилгоор тэмдэг тэмдэглэгээ бий болгох,
- Ойжуулах, ойн сэргэн ургалтыг нэмэгдүүлэх зорилгоор мал бэлчээрлэлтийн зохицуулах журам гаргаж хэрэгжүүлэх,
- Зэрлэг амьтадын байршил нутаг гэрийн тэжээвэр амьтадын нөлөөллийг бууруулах талаар эко клубийн хүүхдүүд иргэдэд сургалт зохион байгуулах,
- Бэлчээрийн ургамлын үр түүж бэлтгэх, нөөц үүсгэх туршилт хийх,
- “Тэрбум мод” аяны хүрээнд Эко клубийн хүүхдүүдийг сургагч багшаар бэлтгэх,
- Хашиж хамгаалсан булаг шандаас ундаалж буй зэрлэг амьтадын зүйлийн бүрдэл, тоо толгойн мониторинг судалгаа хийх,
- Бэлчээрийг өнжөөх, сэлгэж ашиглах хуваарийг загвар суманд бий болгох,
- Говийн бус дэх ундны усыг шинжилгээнд хамруулж үр дүнг орон нутгийн иргэдэд танилцуулах зэрэг саналуудыг хүүхэд, залуус гаргаж бүлгийн ажил өрнүүллээ.
БОАЖ-ын Сайдын санаачилгаар зохион байгуулсан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” олон улсын чуулганд оролцсон хүүхэд залууст талархал, илэрхийлэн батламж гардуулав.
Оролцогч хүүхэд бүр өөрсдийн орон нутагтаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр нөлөөллийн ажил хийхээ илэрхийлж байлаа.