Хичээл сургууль орох болж хотын хэмнэл эргэх цаг нэгэнт хаяанд иржээ. Жил бүрийн энэ л үест хөдөө орон нутгаас зорин ирж их, дээд сургуульд суралцах, эсвэл ажил хийх зэрэг олон шалтгаантай хэдэн мянган залуусаар их хот маань бүл нэмдэг. Тэр хэрээр ч байр орон сууцны түрээсийн эрэлт ихэсдэг. Байр, орон сууцны түрээсийн үнэ тухайн байр тавилгатай эсэх, байршил хаана байдаг, зай талбайн хэмжээ буюу хэдэн м.кв гэдгээс шалтгаалж харилцан адилгүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар байр, орон сууцны түрээс ямар үнэтэй байгааг сонирхуулахад,
- Нэг өрөө байр хамгийн багадаа 600 мянган төгрөг, дээд тал нь 1.5 сая төгрөг, дунджаар 900 мянган төгрөгийн сарын түрээстэй байна.
- Харин хоёр өрөө байрын хамгийн багадаа 900 мянган төгрөг, дээд тал нь 2.5 сая төгрөг байгаа бол дундаж түрээс нь 1.5 сая төгрөг байна.
- Гурван өрөө байр түрээслэх хамгийн доод үнэ 1 сая бол дээд тал нь 4 сая, дунджаар 2.5 сая төгрөг.
- Хажуу өрөө түрээслэхэд багадаа 200 мянга, хамгийн ихдээ 800 мянга, дунджаар 500 мянган төгрөгийн түрээстэй байгаа юм.
Их, дээд сургуулиудын дотуур байрны жилийн төлбөр хоорондоо ялгаатай байдаг. Мөн тухайн жилдээ төлбөр нэмэх эсэхээс шалтгаалж төлбөрийн зөрүү гардаг билээ. Энэ жил хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар нарийн тодруулсны дараа бид их, дээд сургуулиудын дотуур байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Б.Хишиг