Монгол Улсын хэмжээнд 1 сая 183 мянга 793 тээврийн хэрэгсэл байна. Одоогийн байдлаар дипломат консулын машин улаан, цахилгаан машин бол ногоон, нийтийн тээвэр бол шар, технологийн тээврийн хэрэгсэл хар дэвсгэр бүхий улсын дугаартай байгаа. Харин энгийн, механизм, чиргүүл, явуулын хэлбэрийн автомашинууд цагаан дэвсгэр дээр дугаар нь бичигддэг. Тэгвэл үүн дээр төрийн хэвшлийн машинууд хар хөх дэвсгэртэй улсын дугаартай болж нэмэгдэх талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ. Ийнхүү манай улсад зургаан өнгийн дэвсгэр бүхий машин явах юм.