Дорноговь аймгийн Сайншанд суманд 2,6,8 дугаар баг, Сайхандулаан сумын 1 дүгээр баг наймдугаар сарын 20-ны өдрийн 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллүүдийг наймдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тодруулбал, шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрсэн, мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарсан. 08.21-ний өдөр тус сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.