Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл БНСУ-ын Жэжү хотын захирагч болон Парламентын төлөөлөгчидтэй хоёр орны бүсгүйчүүдийн бизнесийг бодлогын түвшинд дэмжих талаар уулзалт хийх аж. Тэгвэл энэхүү уулзалтад МУАЖ Ш.Чимэдцэеэ нарын хүмүүс явахаар төлөвлөсөн байжээ. Тэд өнөөдөр нисэх байсан бөгөөд нисэх буудалд очсоны дараа МУАЖ Ш.Чимэдцэеэд хилийн хориг тавьсан талаар мэджээ.
Энэ талаар дуучин М.Нарантуяа өөрийн цахим хуудастаа бичиж бухимдлаа илэрхийлжээ.
Тэрбээр "... Юу вэ гэхээр, цагтаа цахилж явсан бидний бахархал соёлын үнэт өвийг өөрийн биеэр тээн өвлүүлэгч МУАЖ Ш. Чимэдцэеэ гавьяатыг Чэжү хотын Соёл Урлагийн Хөгжлийн Газартай уулзах уулзалтын бахархалт нүүр болгохоор хүндэтгэлтэйгээр урьсан байсан юм. Гэвч явах өдрийн өглөө ийм хөөрхөн хамаг юмаа бэлтгээд ирсэн агуу дуучинд маань хилийн хориг тавигдсан байсныг өөрөө ч мэдээд бид ч сонсоод бүгд ШОК ..." гэжээ.
Сэтгэгдэл (7)