Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 21-ны өдөр 3409 жуулчин иржээ. Ирж буй жуулчдын 39.11 хувийг ОХУ, 21.5 хувийг БНСУ, 16.5 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.