Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор бороо орно хэмээн ЦУОШГ-аас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар 0.0-79.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо оржээ. Хамгийн их буюу Өвөрхангайн Есөнзүйлд 79 мм, Бүрдэд 64 мм, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 54 мм, Архангайн Хашаат 50.3мм, Булганы Бүрэгхангайд 45.6мм Хөвсгөлийн Шинэ-Идэрт 48.3мм, Өвөрхангайн Хархоринд 44 мм, бусад нутгаар 0.0-43 мм хур тунадас буужээ.