Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах ажлаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Улаанбуудай аарцан болцын үе шатанд байгаа агаад цаг агаар хэвийн байвал есдүгээр сарын эхээр ургац хурааж эхлэх төлөвтэй байна. Тариаланчид ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, техник засварын ажил гүйцэтгэж байна.
Улаанбуудайн үр шинэчлэлийн зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон Алтайская 70, Алтайская 75, Алтайская 325, Новосибирская 41 сортын элит үрийн ургалт гойд сайн байгааг тариаланчид онцолж байна.
Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэллээ.