"Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмаар соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулж байна.
Энэ үеэр Соёлын сайд Ч. Номин, Байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн талаар онцлон мэдэгдлээ.