Өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр" тохиож байна. Гэрэл зураг түүх өгүүлдэг. Мянган үгээр ч илэрхийлж чадахгүй зүйлийг ганцхан гэрэл зургаар хүмүүст хүргэнэ. Одоогоос 176 жилийн тэртээ буюу 1839 оны наймдугаар сарын 19-ны энэ өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787-1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн, түүнийгээ "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.
2009 онд гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчдын баярын өдрийг санаачилж, 2010 оноос дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдөр дэлхийн алдартай түүхэн зургуудыг хүргэж байна.
Цэргийн сурвалжлагч Евгений Халдей. “Рейхстагийн оройд Улаан туг мандлаа”
Нагасаки хотод америкчууд атомын бөмбөг хаяснаас гуравхан минутын дараа авсан зураг. Гэрэл зурагчны нэр тодорхойгүй.
Нацист Германы СС-ийн дарга Генрих Гиммлер хорих лагерьт. Гэрэл зурагчны нэр тодорхойгүй.
Дэлхийн II дайны төгсгөлийг харуулсан бас нэгэн гэрэл зураг. “LIFE” сэтгүүлийн зурагчин Альфред Эйзенштадт.
Нью-Йоркийн Рокфеллер цамхгийг барьж байгаа ажилчдын өдрийн хоол. 1932 онд авсан алдарт энэ зургийн эзэн бас мэдэгдэхгүй байгаа.
Гэрэл зурагчин Гектор Рондонд энэ зураг Пулитцерийн шагнал авчирсан. 1962 онд Венесуэлийн Пуэрто-Кабельо хотод болсон бослогын үеэр мэргэн буучид оногдсон цэргийг түшиж байгаа санваартан Луис Падильо.
“Афганистаны Моно Лиза” хэмээх энэ зураг дэлхий дахинд цагаач, дүрвэгчдийн эмгэнэлийг илтгэн харуулсан билээ. Зурагчин Стив МакГарри.
1954 оны есдүгээр сарын 9-ний шөнө Нью-Йоркт болсон киноны зураг авалтын үеэр зурагчин Мэтти Зиммерманы буулгаж амжсан кадр.
1960 онд болсон нэгэн хурал дээр зурагчин Альберто Кордагийн авсан зураг. Алдарт хувьсгалч Че Геварагийн энэ зураг дэлхийд хамгийн олон хувь тархсан зураг гэж тооцогддог.