Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг хоёр шатлалаар бууруулж, аж ахуйн нэгж байгууллагын 95 хувийн үйл ажиллагааг нээхээр болоод буй. Үүнтэй холбоотойгоор найман чиглэлийн байгууллагад тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг нэг бүрчлэн гаргасан байна.
Эдгээрийг аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх бөгөөд эхний ээлжинд зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж, цаашид шаардлага биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэдгийг ч албаныхан анхаарууллаа.
Б.Баатар