Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв БНСУ-ын Мёнжи эмнэлэгтэй 2015 оноос хамтын ажиллагаа эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2018.09.10/ дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хамтарсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, ДЭМТ-ийн дарга Ө.Батжаргал, ЭМТ-ийн орлогч дарга Н.Болдбаатар, ДИТХ-ын төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов. Мёнжи эмнэлгийн дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмч нар харилцан туршлага солилцож, тус улсын эмнэлгийн эрүүл мэндийн тогтолцоо хэрхэн явагддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Дашрамд дурдахад Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь ОХУ, БНСУ, Тайван зэрэг улсын эмнэлгүүдтэй хамтран ажилладаг байна.