-
2016 оны 7 сарын 06
АСЕМ-д зориулсан хурлыг өнөөдөр ЦЕГ-аас хийлээ. Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг ч татаж оролцуулж, хариуцлагатайгаар хийж байгаа юм байна. Мөн хамгаалалтын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын өнцөг буланд буй камерийг ашиглаж байгаа аж. Өнөөдрөөс эхэлж АСЕМ-ийн аюулгүй байдлыг хангаж өндөржүүлсэн байдалд шилжсэн байна.
Мөн Замын цагдаагийн газраас ”Баяр наадмын үеэр автомашины зөвшөөрөл олгодгоороо олгоно. Долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгох юм байна. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг шийдэж өгсөн. Нийтийн тээврийн хэрэгслүүд үнэгүйгээр зорчигчдоо хүлээж авна. Долдугаар сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залахад замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Нийтийн тээврийнхний өгсөн мэдээллээр Риалбус үнэгүй тээвэрлэлт хийх юм байна” гэсэн юм.
-
2016 оны 7 сарын 06
Залуучуудын чуулганд 51 орны шилдэг залуус оролцоно
-
2016 оны 7 сарын 06
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
-
2016 оны 7 сарын 06
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ.
-
2016 оны 7 сарын 06
Баяр наадмын өдрүүдэд шугамаар болон зөөврөөр ус хангах алба дараах хуваариар ажиллана. Харин 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
2016 оны 7 сарын 06
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг шийдвэрлэн ажиллана.
-
2016 оны 7 сарын 06
Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаандаа сул байсан дундад ази үүлдрийн нохойд дөрвөн настай хүү уруулж хазуулсаны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
-
2016 оны 7 сарын 06
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 авто
-
2016 оны 7 сарын 06
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
-
2016 оны 7 сарын 06
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан 07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм.
-
2016 оны 7 сарын 06
тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ
-
2016 оны 7 сарын 06
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
-
2016 оны 7 сарын 06
2016 оны 07 дугаар сарын 05-ны 21 цагаас 07 дугаар сарын 06-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
-
2016 оны 7 сарын 05
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран аялал зугаалга, баяр наадам, Ази-Европийн хамтын ажиллагааны 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-тай холбоотойгоор замын хөдөлгөөн ихсэх, ачаалал үүсэх, зам тээврийн осол ихээр гарч болзошгүй 12 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах зохицуулагч нартай онлайнаар холбогдож үүрэг чиглэл өглөө.
-
2016 оны 7 сарын 05
Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болов.
-
2016 оны 7 сарын 05
ШӨХТГ-ын 200 хоногт хийсэн томоохон ажлуудын дунд эмнэлэгүүдийн төлбөртэй үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод болгуулсан асуудал багтаж байгаа юм.
-
2016 оны 7 сарын 05
Дөрвөн настай охиноо зодож, улмаар үхэлд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо.
-
2016 оны 7 сарын 05
”Тогтвортой хөгжлийн ирээдүйн үндэс” НҮТББ-аас Батцэнгэлийн Энхсайханы эмчилгээний зардлыг олох зорилгоор энэ сарын 7-нд ”Эжийтэйгээ хамт байхад..,”хандивын тоглолтыг UB PALACE-ын их танхимд зохион байгуулах гэж байна. Тоглолтод урлаг соёлын одууд, хамтлаг дуучид нийлсэн 30 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж сэтгэлийн хандив өргөх юм.
-
2016 оны 7 сарын 05
Наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна
-
2016 оны 7 сарын 05
НИТХ-ын тэргүүлэгчид яг одоо Хангарьд ордонд хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтож, маргааш 11.00 цагт хуралдахаар болов. НИТХ-ын анхдугаар хуралдаанаар
Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын албан тушаалд хэнийг томилох вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. МАН-ынхан ИТХ-д олонх болсон учир хотын даргыг томилох хуультай. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг дэвшүүлжээ. Харин НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажиллана гэсэн мэдээлэл байна.