-
2016 оны 7 сарын 11
Тулгар Төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Тиймээс эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.
-
2016 оны 7 сарын 11
Баяр наадмын өдрүүдэд шугамаар болон зөөврөөр ус хангах алба дараах хуваариар ажиллана. Харин 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч ажиллана.
Өдөр Ажиллах цаг
2015.07.10 10.00-14.00 16.00-20.00
2015.07.11 Амарна
2015.07.12 10.00-14.00 16.00-20.00
2015.07.13 Амарна
2015.07.14 10.00-14.00 16.00-20.00
-
2016 оны 7 сарын 11
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав.
-
2016 оны 7 сарын 11
“Учиртай гурван толгой” дуурь
-
2016 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Хүүхдийн сур харвааны эрэгтэй төрөлд Н.Алтантулга, эмэгтэй төрөлд С.Цэцэг-Өлзий нар түрүүлжээ.
-
2016 оны 7 сарын 11
Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулж байна.
-
2016 оны 7 сарын 11
Наадмын хоёр өдөр буюу өнөөдөр маргааш хоёр өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-
2016 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
-
2016 оны 7 сарын 11
Өнгөрсөн жилээс эхлээд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт орж иргэд Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон.
-
2016 оны 7 сарын 11
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж байна.
-
2016 оны 7 сарын 11
Нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам өргөн дэлгэр болж байна.
-
2016 оны 7 сарын 11
Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур -2016” фестиваль болно.
-
2016 оны 7 сарын 11
ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН
95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хурдан шүдлэнгийн уралдаан барианд оржээ.
-
2016 оны 7 сарын 10
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ( UWW ) - ноос чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн олимпийн наадамд оролцох эрхийг сэргээсэн тухайг мэдэгдэж, Монголын үндэсний олимпийн хороонд албан ёсоор бичиг ирүүлжээ.
-
2016 оны 7 сарын 10
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” хэмээх Монголын ууган дуурийг хоёр дахь удаагаа гадаа тайзнаа, олон нийтэд нээлттэй толилуулах гэж байна.
-
2016 оны 7 сарын 10
Ойрын өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай, хүчтэй бороо орсны улмаас хөдөө орон нутгийн замд саад учраад байна.
-
2016 оны 7 сарын 10
Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгосугай
-
2016 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
2016 оны 7 сарын 10
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.
Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.