-
2016 оны 7 сарын 24
Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт пүрэв гарагт эхэлсэн. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Австралийн хуулийн зөвлөлийн ерөнхийлөгч Стюарт Кларк, гүйцэтгэх захирал Майкл Брэтян, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал хатаггай Маржэри Никол нарыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр тус байгууллага болон Монголын Хуульчдын холбоо цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцож, манай хуульчид Австралид мэргэжлийн дадлага хийж, хуулийн фирм байгуулан ажиллахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг дурьдав.
-
2016 оны 7 сарын 24
Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж. Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах гэнэ.
-
2016 оны 7 сарын 24
Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнгөрсөн бямба гарагт болсон бол Сутай хайрханыг тайх ёслол өнөөдөр болох юм.
Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна.
-
2016 оны 7 сарын 24
Монголын уяачдын баяр буюу шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болно.
Тус уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулах юм.
Энэ үеэр азарга, их насны морины уралдаан болохоос гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулна. Уг уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг уламжлалтай билээ. Түүнчлэн хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолт, мөнгөн гүүний шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна.
Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 7 сарын 23
Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ.
-
2016 оны 7 сарын 23
Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ.
-
2016 оны 7 сарын 23
Ойн хортон шавьж энэ жил өнгөрсөн онуудаас элбэг тархжээ. БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархсаныг тогтоосон байна. Үүний дотор 69 сумын 590.000 га талбайд хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгаа аж.
-
2016 оны 7 сарын 23
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ) Улсын бүртгэлийн газрын бас нэгэн үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ шинээр авах хүн хороондоо хандалгүй ”Дүнжингарав”, “Мишээл”, ”Драгон” төвд байрлах НҮНТ-д захиалах боломжтой болсон байна.
-
2016 оны 7 сарын 23
Сандэй плазагийн галын хэргийг шүүх хурал ирэх лхагва гарагт болно
-
2016 оны 7 сарын 23
Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог.
-
2016 оны 7 сарын 23
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны долоодугаар сарын 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
-
2016 оны 7 сарын 23
Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол өчигдөр боллоо. Харин Сутай хайрханыг тайх ёслол маргааш буюу долдугаар сарын 24-ний өдөр болно.
-
2016 оны 7 сарын 23
Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан маргааш Хүй долоон худагт болно.
-
2016 оны 7 сарын 22
Баян-Өлгий аймагт ажилласан ажлын хэсэг тайлангаа тавьжээ
-
2016 оны 7 сарын 22
Жүжигчин Б.Амарсайханыг Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдож магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 22
Эрүүл мэнд спортын яамны Шуурхай удирдлагын албанаас мэдээллэснээр, он гарснаас хойш 30 хүн могойд хатгуулсан бөгөөд 0-15 насны хүүхэд цөөнгүй байгаа аж.
-
2016 оны 7 сарын 22
Сүхбаатар аймгийн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Харин аймгийн ИТХ нь хэл амаа ололцохгүй бужигнаантай байна. Тус аймагт ИТХ нь 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН-ын 16, МАН-ын 16 төлөөлөгчтэйгээр тэнцэж, нэг тойрогт маргаантай асуудал нь шүүхээр шийдэгдэж, 9 сард нөхөн сонгууль явуулахаар болоод байгаа. Тэгвэл ИТХ дахь МАН-ын бүлэг нь тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Ерөнхий сайдад илгээснийг батламжилж Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаалыг өнөөдөр өглөө ирүүлжээ.
-
2016 оны 7 сарын 22
Энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
-
2016 оны 7 сарын 22
Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-ний өдөр Хүй долоон худагт болно.
-
2016 оны 7 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.