-
2017 оны 2 сарын 07
Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг 2017 оны 2-р сарын 15-ны өдөр МҮХАҮТанхимд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэл тодорхой бус байгаагаас тэдний үйл ажиллагаа доголдож, төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд үр дүнгээ өгөөгүйгээс барилгын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүндхэн байдалд ороод байна.
Тиймээс салбарт тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд БХБЯам, НЗДТГазар, МҮХАҮТанхим, МБҮАссоциаци, МБМҮХолбоо, Барилга.МН болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.
Чуулганд Барилга, барилгын материалын чиглэлээр Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, МУ-ын ЭЗ-ийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, Барилгын материалын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монголын барилгын зах зээлд нэвтрэх хялбар арга зам, Барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, Барилгын материалын зах зээл дэх төрийн бодлого оролцоо, Барилгын материалын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагыг “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-д оролцохыг урьж байна.
-
2017 оны 2 сарын 07
”GTIME ELIT bag” фэйсбүүк группт “Gtime-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрч, 2017 оны хоёрдугаар сарын 3-нд манай конференцэд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор дэмжиж оролцоно гэсэн худал мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан.
Тэгвэл уг мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс үгүйсгэж, мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд ”Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат #Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно.
Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгүүлэхэд ”хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.
Дашрамд дурдахад санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна.” гэжээ.
IFrame
-
2017 оны 2 сарын 07
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантрийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, томоохон хотуудтай эгч дүүсийн харилцаа тогтоох зэрэг асуудлыг ярилцлаа. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатарт байгаа Элчин сайдын яамдын хооронд “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулна. Уг тэмцээнд Австрали-Канадын Элчин сайдын яамнаас хамтарсан баг оролцож байгаад хотын дарга талархлаа илэрхийлж, амжилт хүслээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улсад байнга суух Австралийн хамгийн анхны Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна. Австралийн Элчин сайдын яам нээгдсэнээр хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцоллоо. Харин Австралийн элчин сайд ноён Ж.Лантри “Манай улсын Элчин сайдын яам нийслэлд үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хог хаягдлын менежмент болон Азийн сангаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 82 оюутан манай улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж байгаа. Цаашид тэтгэлэгт хамрагдах оюутны тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Мөн Улаанбаатар хоттой Австралийн томоохон хотуудыг эгч дүүсийн харилцаа тогтоох ажлыг эхлүүлнэ” гэлээ.
Ноён Ж.Лантри нь Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд юм. Австралийн Холбооны улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн нь 2 улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 07
Алдарт эхийн одонгийн материалыг авч байна
-
2017 оны 2 сарын 07
АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэн Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ болон “Оном” сангаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд хандиваар орж ирсэн эмийг жалга довны үзэл гарган Архангай аймагт бүгдийг нь хуваариллаа хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа бөгөөөд дээрх вирусээр хамгийн их өвчлөгсөд нь эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг тул тэднийг эмчилснээр хавдар илт багасна гэж үзэж байгаа юм байна. Мөн тус эмийг эхний ээлжид вирусээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны түвшин доогуур иргэд, эмч эмнэлгийн ажилчдад олгохыг шаардав.
Уг хурлын үеэр “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар “Хэрэв нэг аймгаас эхлэн өвчлөлийг зогсоохоор шийдсэн бол өвчлөл ихтэй аймгаас эхлэх ёстой. 2017 оны ЭМ-ийн сайдын мэдлийн санхүүжилтын гуравны нэгийг Архангай аймагт хуваарилсан байна” гэв.
-
2017 оны 2 сарын 07
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хийв. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ган-Өлзий эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа хүн аж. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж яваад бэртсэн байна. Улмаар нийслэлийн Засаг даргаар дамжуулан гадаадад сайн дурын, үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг эмнэлэгт эмчлүүлжээ. Одоо биеийн байдал сайжирсан тул талархсан сэтгэлээ илэрхийлэхээр энэ удаагийн уулзалтад ирсэн байна.
Монголын донорын холбооны ерөнхийлөгч, хүндэт донор М.Сосорбарам, хүндэт донор н.Отгон нар энэ өдрийн уулзалтад ирсэн байв. Тэд Монголын донорын холбоо хэрхэн яаж үйл ажиллагаагаа явуулдаг талаар нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм. Мөн донорын холбооны үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлэн сайжруулах, шаардлагатай тохиолдолд донорын холбооны төсөл хөтөлбөрүүдийг хотоос дэмжиж санхүүжилтээр туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм.
Тэдний тавьсан хүсэлтийг төр засаг хийгээд нийслэлээс зайлшгүй анхаарах ёстой гэдгийг Засаг дарга С.Батболд хэлээд “Та бүхэн НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулаад хэрхэн яаж ажиллахаа тохиролцох хэрэгтэй. Зөвхөн санхүүжилт гэлтгүй зар сурталчилгаа хийх, залуучуудын идэвхийг сайжруулах, төр захиргааны байгууллагуудыг хамруулах зэргээр энэ онд хамтран ажиллах нь зүйтэй” хэмээлээ.
Энэ өдрийн уулзалтад ирсэн Г.Эрдэнэбаатар цахилгааны хэмнэлттэй усан халаагуурын төхөөрөмжөө хотын дарга болон холбогдох албаны хүмүүст танилцууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зориулж эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуураар айл өрхийг хангах ажлыг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийнх нь төслийг хууль эрх зүйн хүрээнд дэмжүүлэх зорилготой гэдгээ тэрбээр танилцуулгынхаа үеэр хэлж байлаа.
“Төр захиргааны байгууллагуудын гол туслах зүйл бол иргэдэд таниулах, хүргэх, сурталчлан дэмжих явдал юм. Энэ зундаа багтааж халаалт, дулаалгын чилэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид уулзаж тодорхой шийдэлд хүрэх зорилготой байгаа. Та бүхэнд боломж бий. Тиймээс технологио сайжруулаад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтраад уулзалт семинар зэрэгт идэвх санаачлагатайгаар оролцох хэрэгтэй” гэдгийг Засаг дарга С.Батболд хэлж байсан юм.
“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын тэргүүн Л.Бат-Өлзий “Эко-парк төсөл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжих ААН-үүдтэй гэрээ байгуулсан тухайгаа Засаг даргад танилцуулсан юм.
2002 онд өмч хувьчлалаар Чингэлтэй дүүргийн 150 ортой эмнэлгийн барилгыг худалдан авсан иргэн З.Батбаатар мөн уулзалтад ирсэн байлаа. Тэрбээр 2002 оноос хойш газрын асуудлаа шийдүүлж чадаагүй төрийн албаны хүнд албаны хүнд сурталтай тулгараад байгаагаа энэ үеэр хэллээ. “Үе үеийн нийслэлийн Засаг дарга нартай уулзах хүсэлт гаргаж байсан. Гэвч нэг нь ч хүлээж аваагүй. Өнөөдөр та хүлээн авч уулзаж байгаад баяртай байна” хэмээгээд асуудлыг нь шийдэж өгөхийг хүсэв. Түүний хүсэлтэд хотын дарга “Асуудлыг албаны хүмүүсээр судлуулж, хууль тогтоомжийн хүрээнд шийдэх тал дээр анхаарах болно” гэлээ.
Баянгол дүүргийн I хорооны иргэн Г.Нямдаржаа ““Богд ар” хороололд сургууль, цэцэрлэг одоо хүртэл баригдахгүй байгаа ч зөвшөөрөлгүй барилга баригдах гэж байна” хэмээн хэллээ. Үүний хариуд нийслэлийн Засаг дарга С.Батболд “Миний бие орон сууцны хороолол дунд дахин барилга бариулахгүй гэсэн захирамж гаргасан. Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэгээс өөр зориулалтаар барилга бариулахгүй гэдгийг хэлмээр байна” гээд “Энэ асуудлыг нэг тийшээ болгож зөвхөн зориулалтын барилгыг бариулах ёстой” гэдгийг холбогдох албаныханд хандаж хэллээ.
Энэ удаагийн уулзалтад Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан жил гаруйн хугацаанд хохироод байгаа 85 айлыг төлөөлж иргэн Л.Алтанцэцэг ирээд байсан юм. Тэрбээр “Анх “Их өргөө” компани гэрээ хийж айл өрхүүдийг нүүлгэсэн боловч одоо болтол ямар ч барилгын ажил эхлүүлээгүй байгаа. Газраа чөлөөлсөн айлууд өнөөдөр хүнд нөхцөлд амьдарч байна” хэмээв. Уг асуудлыг анхааралдаа авч, 85 айлын асуудлыг яаралтай шийдэх болно гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлээд “Их өргөө компанийн удирдлагуудтай өөрийн биеэр уулзаж цаашид уг компаниар барилгын ажлыг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх болно” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 07
Энэ удаагийн шатахууны үнийн өсөлтөд бодит шалтгаан алга. Хэрэв шатахууны үнийг бууруулж хуучин үнэд аваачихгүй бол тухайн ААН-ийн шатахууныг худалдан авахгүй байхыг иргэдэд уриална
-
2017 оны 2 сарын 07
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд “Велл март” худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн. Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлж байгаагаар тус худалдааны төвийн хоёрдугаар давхарын 40 орчим лангуу бүхэлдээ шатаж дууссан аж.
Тэгвэл түрээслэгчид галын улмаас 60 лангуу тус бүртээ 30-40 сая төгрөгийн бараатай байсан гэж үзвэл нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн ярьж байна.
Одоогоор галын шалтгаан болоод хохирлын хэмжээг тогтоохоор тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар газар дээр нь ажиллаж байгаа аж.
-
2017 оны 2 сарын 07
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, уулзалт зохион байгуулж байна.
Сургалт, уулзалтын үйл ажиллагаа өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн Нэг, гуравдугаар баазад боллоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ “Цагдаагийн ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэрэг, ялангуяа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран сургалт, уулзалт зохион байгуулж байна. 2016 онд үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн 20 орчим хувь нь нийтийн тээвэрт гарсан байдаг. Иймээс нийтийн тээврийн автобуснуудын камерын хяналтын системийг сайжруулах талаар компаниудад хандаж байна” гэлээ.
Энэхүү сургалт, уулзалт нь нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 22 компани дээр үе шаттайгаар явагдах юм.
Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд эзэлдэг гэсэн тоон судалгаа байна. Сар шинийн баяр дөхөж, хөл хөдөлгөөн ихсэж буй энэ үед иргэдийг сонор, сэрэмж, хайхрамжгүй байдлаасаа болж хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
2017 оны 2 сарын 07
Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас ЗУГТЖЭЭ
Өнөөдөр 9 цаг 32 минут
БЗД-10 Чулуун овооны зүүн зам, Автомаркетийн хойд замд амины Hyundai Sonata-6 автомашины жолооч Э гэгч нь явган зорчигч, БЗД-12 хороонд оршин суух О /62н.эм/-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан байна.
БЗДЦХ-3 ХЖА а/хЖ.Ганзориг, д/а Д.Одхүү нар шуурхай илрүүлсэн.
Мөн БЗД-ийн 16-р хороо Шар хадны зам, Цайз захын урд замд амины Hyundai Sonata-6 автомашины жолооч Т нь амины Hyundai Verna автомашины жолооч Б, амины Toyota Prius-20 автомашины А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч БЗД-19 хороонд оршин суух Б /28н.эр/ нарын 2 хүн гэмтсэн.
Жич: Амины Hyundai Sonata-6 автомашины Жолооч Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /Др: 2.00%/
-
2017 оны 2 сарын 07
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01/27 дугаар удирдамж батлагдан гарлаа. Удирдамжийн дагуу хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхлээд байна.Энэ үеэр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авна. Мөн хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээх юм.
-
2017 оны 2 сарын 07
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг энэ сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Вьетнам улсад аялах хүсэлтэй иргэд https:www.immigration.gov.vn хаягаар цахим мэдүүлгийг үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр паспортын хувь хүний мэдээлэлтэй хуудсыг хуулбарлан оруулах бөгөөд визний 25 ам.долларын хураамжийг шилжүүлснээр тухайн виз мэдүүлэгч иргэн мэдүүлгийн нууц дугаар хүлээн авна. Вьетнамын Цагаачлалын алба 3 хоногийн дотор мэдүүлгийг хянан үзэж, цахим виз олгоно. Харин виз олгоогүй тохиолдолд мэдүүлгийн 25 ам.долларыг буцаан олгохгүй юм байна.
Цахим визтэй иргэд тус улсын агаарын 8 боомт, хуурай замын 13, усан замын 7, нийт 28 хилийн боомтоор нэвтрэх боломжтой аж.
-
2017 оны 2 сарын 07
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр өнгөрсөн сарын 28-ны 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч, шуурхай ажиллажээ. Эргүүлийн офицерийг тухайн газарт очиход иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх нь шатаж байсан бөгөөд богино хугацаанд шуурхай ажиллаж галыг унтраажээ. Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж явсан эргүүлийн офицер нь гал түймрийн аюулаас иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалж, цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр төртэй биелүүллээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 07
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд “Велл март” худалдааны төвд гал гарчээ.
-
2017 оны 2 сарын 07
Өнгөрсөн ням гаригт Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын дугаартай “Прадо-150” машин хил зөрчин орж ирснийг хилчид, цагдаа, тагнуулынхан хамтран саатуулсан байна
-
2017 оны 2 сарын 07
Өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдал, сум орон нутгаас өвөлжилт хаваржилтыг даван туулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнтэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос найман ажлын хэсэг гарч, Баян-Агт, Сайхан, Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Булган, Гурванбулаг сумдад тус тус ажиллалаа.
02-07 BU-2
Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Х.Золзаяа, УЦУОШГ-ын дарга С.Жаргалсайхан, ОБГ, ХХААГ, ЭМГ-аас холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Хутаг-Өндөр, Тэшиг сумдад ажиллав.
02-07 BU-3
Тус ажлын хэсгийнхэн малчдад аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа ажлын мэдээллийг хүргэж, малчдыг дэмжих аяны хүрээнд цугласан тусламжийн эд зүйлсийг тарааж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн, иргэдийн хүсэлтийг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хутаг-Өндөр сумын иргэдийн хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газраас трактор гаргаж, малын бэлчээрийн зам, бэлчээрлэх талбай гарган ажиллаж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
02-07 BU
02-07 BU-1
02-07 BU-5
02-07 BU-4
02-07 БУ-1
-
2017 оны 2 сарын 07
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ”Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүдтэй хамтран өдөрт нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, таван гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1,065 зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа аж.
2017 оны нэгдүгээр сарын 23-ний өдрөөс нэгдүгээр сарын 29-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14,184 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,881 нэгж буюу 49.4 хувиар, 503 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 385 нэгж буюу 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.
-
2017 оны 2 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд
Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах тэмцээн
Гэр бүлийн буухиа тэмцээн
Цасан урлалын тэмцээн
Мөсөн сурын сонирхогчдын тэмцээн
Мөсөн шагайн сонирхогчдын
Цанын сонирхогчдын тэмцээн
Снөүбордын сонирхогчдын тэмцээн
Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдана.
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халцун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэрийг үзэж сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой байна. Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 07
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн 13 дугаар хороонд баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгасан юм. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа талаар дүүргийн Засаг даргад танилцуулав. Найман бүлэг, 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ. Мөн дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 140 дүгээр бага сургууль, 222 дугаар цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаа жигдэрчээ. 140 дүгээр бага сургууль 290 сурагч, 222 дугаар цэцэрлэг 150 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 07
Ховд, Говь-Алтай аймгийн нутагт зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаа.
Энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-04-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан бол 04-05-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
DSC_0277