-
2017 оны 4 сарын 19
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.
-
2017 оны 4 сарын 19
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан:
- Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх
- Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах
- Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
-
2017 оны 4 сарын 19
Хилчид шуурганд уруудсан 2000 адууг тогтоожээ
-
2017 оны 4 сарын 19
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.
-
2017 оны 4 сарын 19
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Гэвч санхүүгийн “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг ”B-” ангилалд хэвээр үлдээсэн байна.
-
2017 оны 4 сарын 19
Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдэл болно хэмээн сэрэмжлүүлж байна.
-
2017 оны 4 сарын 19
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн
-
2017 оны 4 сарын 19
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан хотхоны гаднаас “Автомашинаа алдлаа” гэсэн дуудлага иржээ.
-
2017 оны 4 сарын 19
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.
Тодруулбал, Иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүлсэн байна.
Мөн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндөгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдсэн байна.
Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцжээ.
-
2017 оны 4 сарын 19
“Монгол орны нутгийн 2017 оны 4-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Байгаль
-
2017 оны 4 сарын 19
Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг
-
2017 оны 4 сарын 19
Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь буцаан томилоогүйн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 19
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл
-
2017 оны 4 сарын 19
“Улаанбаатар марафон-2017” 05-р сарын 20-нд болно
-
2017 оны 4 сарын 19
Төрийн банк Бүтээн байгуулалтын банкны хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
Төрийн банк нь БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбартай корреспондент банкны харилцаатай хамтран ажилладаг билээ. БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын удирдлагууд энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Төрийн банкнаас хоёр банкны хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт хөгжлийн боломжуудыг хамтран тодорхойлох, корреспондент харилцааг шинэ шатанд гаргах бизнес уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нар болон БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын ерөнхийлөгч Жанг Чин, Өвөрмонголын салбарын Олон улсын бизнесийн газрын захирал Ванг Шиао Тиан, Эрээн хотын салбарын захирал Дү Жиан Тинг зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.
Бизнес уулзалтаар хоёр банкны удирдлагууд төгрөгийн төлбөр тооцоо, төгрөг юаниар арилжаа хийх, хамтарсан зээл гаргах, худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн ба “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтрах боломжуудын талаар санал солилцжээ.
Уулзалтын дараа цаашдын хамтын ажиллагааг баталгаажуулж Төрийн банк болон Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбар хоорондын “Хамтран ажиллах санамж бичиг”-т Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Бүтээн байгуулалтын банкны Өвөрмонголын салбарын Ерөнхийлөгч Жан Чин нар гарын үсэг зурлаа.
-
2017 оны 4 сарын 19
Канадын Лаурел сан нь Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 19
Банкны цахим болон гар утсаараа төлбөр тооцоо хийдэг үйлчилгээг ашиглан бусдыг залилсан хэрэг гарч байна.
-
2017 оны 4 сарын 19
Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна.
Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 19
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.
Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ногдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах бөгөөд 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулах юм.
-
2017 оны 4 сарын 19
Махны дундаж үнэ
2017 оны 4-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7090 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8040 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 3.1 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 4-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 4-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөг, лууван 7.0 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байна.