-
2017 оны 5 сарын 23
ЭЦЭГ, ЭХ, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ТА БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ТЭДЭНД ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ.
-
2017 оны 5 сарын 23
Умаа хум толгой буюу бидний нэрлэж заншснаар Соёмботой уулын бэлгийг ухаж эхэлсэн талаарх
-
2017 оны 5 сарын 23
Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.
Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.
Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.
Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.
Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.
Долоон бурхан одны тэгширдэг цаг:
Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.
-
2017 оны 5 сарын 23
07:20 цагт: Хотын дарга Сонгинохайрхан дүүрэгт ажиллана.
-
2017 оны 5 сарын 23
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
-
2017 оны 5 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гыныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр хотын дарга “Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гын тантай танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Кёнги аймагтай 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаад баяртай явдаг. Би өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ли Жи Юлтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд мөн бусад салбаруудад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байсан. 2015 оноос хойш “Ухаалаг анги” төслийн хүрээнд 12 ухаалаг анги байгуулсан юм байна. Цаашид бид энэ төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллах болно” хэмээн онцлов. Түүнчлэн хоёр талын төрийн албан хаагчдыг харилцан 2 долоо хоногийн хугацаатай сургах, туршлага судлах, Кёнги аймагтай залуучуудын хөгжил, орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах чиглэлээр, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаар ярьж, харилцан санал солилцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 22
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/302 дугаар захирамжаар байгуулав. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, автозам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна. Дээрх тохижилтын ажлыг ирэх сарын 8-ны өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 22
Монгол улсын ардын багш, гавъяат тамирчин, “Москва – 1980” олимпийн наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдины нэрэмжит “Баян-Адрага-2017” Бага олимпийн наадам 5-р сарын 19-20-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд зохион байгуулагдлаа.
Зураг 1
Зураг 2
Зураг 3
Уг наадамд 7 сумын 300 гаруй сурагчид оролцсоноос багийн дүнгээр 4-р сургуулийн С.Ганбат ахлагчтай баг тэргүүллээ.
Зураг 4
Медаль хүртсэн тамирчдыг Монголын Бадминтоны холбоо-ноос Бадминтоны хэрэгсэл, Emart Хайпермаркет-аас нийт медаль хүртсэн сурагчдад гарын бэлэг гардуулж ивээн тэтгэж ажилласан байна.
Зураг 5
-
2017 оны 5 сарын 22
Гадаад улсад байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууслаа. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүллээ.
Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгджээ.Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 22
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсэг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.
-
2017 оны 5 сарын 22
Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болох гэж байгаатай холбогдуулан хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл ирлээ.
-
2017 оны 5 сарын 22
Б.Бат-Энэрэл эмчилгээ хийлгэхээр урд хөршийг зорьжээ
-
2017 оны 5 сарын 22
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас санаачилсан Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн оролцогчид #ЗАМ_ТЭЭВРИЙН_ОСОЛГҮЙ_СУРГУУЛЬ бичиг төслийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ.
Уг төслийн ажиллагаа нь 2017.02 дугаар сараас эхлэн #3_сарын хугацаанд хэрэжиж эхлэн 2017.05.17-ны өдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Хаалтын үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Ахмет Язал, Туркын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дарга Вэйзл Чифтжи, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар оролцлоо.
Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах #5_дугаар_сургууль орчимд #43ширхэг босоо тэмдэг, #8000хайлаас мод, хамгаалалт бүхий #570орчим метр ургамалан хашлага, 84 м2 хэвтээ тэмдэглэгээ байршуулсан бол Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран иж бүрэн гэрлэн дохиог сургуулийн өмнөх зам дээр байршуулахаар болжээ.
Тус сургуулийн 6-14 насны #2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран системтэйгээр зохион байгуулж дуу, зураг, эссе, илтгэлийн тэмцээн уралдаанаар дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал суулгасан байна.
“Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлэхэд одоогоор #45сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан ба Австралийн Гадаад хэрэг, худалдааны байгууллагаас #20сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Нэмээд уг төслийн хүрээнд Туркийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс #60сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн гэрлэн дохиог нийлүүлэхээр болжээ.
Мөн төслийн хүрээнд эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, “Зогсоод хараад, анхаараад гарцаар гарцгаая” дууг зохион бүтээж олны хүртээл болгон ажилласан юм.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэн хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө хамтран зүтгэсэн Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн оролцогчид, 5 дугаар сургуулийн хамт олон болон бусад хамтран ажилласан байгууллагуудад гүнээ талархсанаа илэрхийлье.
-
2017 оны 5 сарын 22
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид, жуулчид Монголын уламжлалт нүүдлийн соёл морь, тэмээн хөсгийг ихээр сонирхох болсон төдийгүй аялал зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд ердийн хөсгийн үйлчилгээ /морь, тэмээ унах/-г аяллын багцдаа ямар нэг хэлбэрээр багтаах болсон.
-
2017 оны 5 сарын 22
“Иргэнийг сонсох 11-11 төв” ТББ-аас энэ сарын 20-нд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдолд шаардлага хүргүүлсэн.
-
2017 оны 5 сарын 22
Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар, нөхөөсний 17, заадасны 9 нийт 26 ажлаас 25 ажлын гэрээг байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс 22.00-06.00 цагийн хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар, нөхөөсний ажил 85 хувьтай, Доржийн гудамж, Нарны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ажилчны гудамж, Тээврийн товчооны гудамж, Энэбишийн гудамж, Баруун турууны замд заадас засвар, нөхөөсний ажил хийгдэж байна. Нийт урсгал засварын ажлыг ирэх сарын 2-нд дуусгах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 22
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мал эмнэлэг үржлийн газрын 84 тоот зөвлөмжийн дагуу Архангай аймгийн Өгийнуур суманд
-
2017 оны 5 сарын 22
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө.
-
2017 оны 5 сарын 22
Энэ оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
-
2017 оны 5 сарын 22
АНУ-ын Чикаго хотын ойролцоо ажиллаж амьдардаг, манай иргэн Г.Зулцэцэг сураггүй алга болсны дараа цогцос нь машины тээшинд илэрчээ.