-
2024 оны 4 сарын 26
“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн малчин, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
2024 оны 4 сарын 26
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
-
2024 оны 4 сарын 26
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
-
2024 оны 4 сарын 26
Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдыг мэдээллээр хангах, сошиал орчинд хуулийн хэрэгжилт хангуулах зорилгоор Facebook, Messenger, WhatsApp, Instagram зэрэг сүлжээг хөгжүүлэгч МЕТА компанийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт, мэдээлэл, сургалтын арга хэмжээ зохион байгууллаа.
-
2024 оны 4 сарын 26
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
-
2024 оны 4 сарын 26
Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
-
2024 оны 4 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
-
2024 оны 4 сарын 26
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн хүрээнд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
-
2024 оны 4 сарын 26
Улс орны хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх галтай тэмцлийн үед эх орончдын үйл хэрэг эр зориг, ухаан билэг, түмэн олноо гэх чин сэтгэл байсан бол энх тайван өнөө цагт эх оронч байна гэдэг нь эв нэгдэл, хариуцлагатай байдал, чин сэтгэлээр илрэх учиртай.
-
2024 оны 4 сарын 26
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав
-
2024 оны 4 сарын 25
Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Түүнчлэн эл хурал Монголд анх удаа болж буйгаар онцлог байна.
-
2024 оны 4 сарын 25
МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.04.25) улс төрийн намуудын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийлээ.
-
2024 оны 4 сарын 25
Олон улсын ардчилсан холбооны дарга Стифен Харпер мэндчилгээ дэвшүүлэв.
-
2024 оны 4 сарын 25
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын 14.5 сая ам доллароо хөдөлгөх тухай зурвасыг Цагдаагийн байгууллага дэлгэсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж энэ бүхэнд хариу болгон дараах байр суурийг "Х" хаягтаа бичжээ.
-
2024 оны 4 сарын 25
ЦЕГ-аас “Ачит ихт” ХХК-д хийж буй мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох мэдээллийг хэвлэлийн бага хурал хийж, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр танилцууллаа.
-
2024 оны 4 сарын 25
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
-
2024 оны 4 сарын 25
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.
-
2024 оны 4 сарын 25
НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
-
2024 оны 4 сарын 25
Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс-Ардчиллын Баянбүрд” сэдэвт хурал албан ёсоор эхэллээ.
-
2024 оны 4 сарын 25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр БШУ-ны Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв.