-
2021 оны 6 сарын 29
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП-100 Аж Ахуйн Нэгж"-ийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, МҮОНТВ-ээр шууд дамжуулан үзүүллээ.
-
2021 оны 6 сарын 29
Цар тахлын нөлөө өндөр байгаа үед худалдан авалтаа аль болох онлайнаар хийх, зайлшгүй тохиолдолд төлбөр тооцоогоо зайнаас шилжүүлэхийг анагаах ухааны мэргэжилтнүүд, олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөөр байна.
-
2021 оны 6 сарын 28
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр тодруулан зарлалаа. Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг Голомт банк 18 дахь жилдээ хүртэж байна.
-
2021 оны 6 сарын 26
Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Харин ээлжит цуврал сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “E-Commerce” нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.
-
2021 оны 6 сарын 25
Олон улсын жишигт нийцсэн иж бүрэн цогцолбор Шангри-Ла төв нээлтээ хийсний 5 жилийн ойг тохиолдуулан Шангри-Ла Худалдааны төвийн зүгээс Голомт банктай хамтран “5 жил, 5 азтан” худалдан авалтын бэлэн мөнгөний буцаан олголттой урамшууллын хөтөлбөрийг эхлүүлж байна.
-
2021 оны 6 сарын 25
Үндэсний №1 цахим худалдааны платформ shoppy.mn-д цахим зээлээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар өдөрт 120 орчим сардаа 4000 гаруй хүсэлт ирдэг.
-
2021 оны 6 сарын 24
Голомт банк болон International Investment Bank (IIB) нь 2021 оны 6-р сарын 10-ны өдөр таван жилийн хугацаатай 10 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү зээлийг Голомт банк нь ЖДҮ, IIB-ны гишүүн орнуудын оролцоотой төслүүд болон Монгол Улсад хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн санаачлагуудыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
-
2021 оны 6 сарын 23
Харилцагч та Автомашинаа солих, шинээр худалдан авахаар сонирхож байгаа бол Голомт банк ШИНЭ автомашины зээлийн хамгийн таатай нөхцөлийг танд санал болгож байна.
-
2021 оны 6 сарын 23
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-
2021 оны 6 сарын 23
Хүүхдийг сурагч байх үеэс нь эхлэн санхүүгийн зөв хэрэглээнд сургаж, төлөвшүүлэх нь тэдний ирээдүйд маш том нөлөө үзүүлдэг гэдэгтэй дэлхий даяар санал нийлээд байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эцэг эхчүүд ч хүүхдийг бие даан шийдвэр гаргаж, санхүүгээ зохицуулахад багаас нь сургах болсон.
-
2021 оны 6 сарын 22
БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод буулаа.
-
2021 оны 6 сарын 17
Иргэн танд төрийн үйлчилгээг ойртуулж, ЗТХЯ-аас Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлж чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар, шуурхай төлөх боломжийг бүрдүүллээ.
-
2021 оны 6 сарын 17
Голомт банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг танилцуулах цахим арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудын удирдлагууд оролцож, 20 гаруй ААН болон Голомт банкны харилцагчдад зориулан шинээр бий болж буй зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
-
2021 оны 6 сарын 17
Танд төрийн үйлчилгээг ойртуулж, ЗТХЯ-аас Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлж чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг SocialPay аппликэйшн ашиглан хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүллээ.
-
2021 оны 6 сарын 16
Хүн төрөлхтний бүх спортын наадам “Токио-2020” зуны олимп болон хөл бөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг “Евро-2020” энэ зун биднийг угтаж байна. Үүнийг тохиолдуулан shoppy.mn спортын бараанууддаа энэ 6.11-ээс 7.11-ны хооронд хямдралтайгаар худалдаалж байгаа бөгөөд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, 30 сарын хугацаанд, 10’000’000₮ хүртэлх зээлээр худалдан авч хүссэн газартаа хүргүүлээд авах боломжтой. Мөн та хямдралтай барааг хүртэл өөрт тохирох үнийн дүн болон хугацаагаар цахим зээлийг ашиглан худалдан авах боломжтой гэдгийг дахин дуулгаж байгаадаа таатай байна.
-
2021 оны 6 сарын 14
Голомт банкнаас SocialPay аппликэйшны үнэнч хэрэглэгчдэдээ зориулан “SocialPay Loves You” урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Олон төрлийн хөнгөлөлт, урамшууллууд зарлагдах тус аяныг кофенд дурлагсдад зориулсан “SocialPay Loves Coffee” урамшууллын аянаар эхлүүлж байна.
-
2021 оны 6 сарын 14
7-17 насны хүүхэд залууст зориулсан “JUNIOR” багц нь хүүхдийг багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сурган, мөнгөө зөв зохистой зарцуулах чадвартай, хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.
-
2021 оны 6 сарын 12
Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан “Бэрхшээл, хямралыг даван туулах сэтгэлзүй” сэдэвт сургалтыг “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб”-тэй хамтран 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтад бизнесийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж буй манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
-
2021 оны 6 сарын 11
Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
-
2021 оны 6 сарын 08
ГОЛОМТ БАНКНЫ АЛТАНТҮЛХҮҮР ХҮҮХДИЙН САН “ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАНА.
Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.
БЯЦХАН ЗҮРХЭНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.