Хөгжлийн Банк зээлийн мэдээллийг ил тод зарласан 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг их наяд 98.5 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлснээр 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн үлдэгдэлтэй болсныг тус банкнаас мэдээллээ.
Тодруулбал, 1,098.5 тэрбум төгрөгийн зээл барагдуулсан байдлыг харвал,
- 743.9 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
- 174 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
- 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байгаа аж.
Нийт 17 төсөлд олгосон зээл хаагдсанаас 13 зээл нь бэлнээр буюу 286.7 тэрбум төгрөгөөр, гурван зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.
Хөгжлийн Банк нь өчигдрийн байдлаар 51 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.Үүнээс 29.3% нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 802.2 тэрбум төгрөгийн, 70.7% нь хувийн хэвшлийн 43 зээлдэгчийн 1.93 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Сэтгэгдэл (2)