-
2021 оны 12 сарын 07
Монгол Улсын тэргүүлэгч корпорацуудад өөр хоорондоо мэдлэг туршлагаа солилцох, олон улсын менежментийн чиг хандлагаас суралцах боломжийг олгох зорилготой “Менежментийн форум” арга хэмжээг Голомт банк 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүд хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан ба Голомт банк хамтран зохион байгуулагчаар оролцсон юм. “Менежментийн форум-2021” арга хэмжээ нь 12-р сарын 2-ны өдөр “Sharing is caring” уриан дор зохион байгуулагдаж, Монголын топ 150 компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд уригдан оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж уншина уу.
-
2021 оны 12 сарын 07
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
-
2021 оны 12 сарын 03
Монголбанк өнгөрсөн сард 1.86 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тн үнэт металл худалдан авчээ.
-
2021 оны 12 сарын 03
Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, 12 сарын 5-ны өдрөөс эхлэхээр болоод байна.
-
2021 оны 12 сарын 03
Голомт банк картын ээлжит урамшууллаа Techstore-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Харилцагч та Techstore-ийн салбар дэлгүүр, www.techstore.mn онлайн худалдааны вэбсайтаас Голомт банкны бүх төрлийн кредит карт болон SocialPay аппликэйшн ашиглан худалдан авалт хийснээр 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Энэхүү урамшуулал нь 12-р сарын 03-17-ны хооронд үргэлжлэх тул харилцагч та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.
-
2021 оны 12 сарын 03
Тэгвэл өнөөдрийн байдлаар AИ-92 бинзений үнэ 2250, дизель 2890 төгрөгт хүрээд байна.
-
2021 оны 12 сарын 01
Голомт банкнаас хэрэгжүүлж буй иргэдийг хуримтлалтай болгох “Витамин ₮” урамшуулалт аяны эхний супер азтан 11-р сарын 6-ны өдөр тодорч, автомашинаа хүлээн авсан билээ. Харин нэмэлт хонжворын эздийг Баасан гараг бүр фэйсбүүк лайваар шууд дамжуулан тодруулж буй юм. Бид өнгөрсөн долоо хоногийн азтануудтай хэдэн хором уулзаж, ярилцлаа. Та бүхэнд азтануудын сэтгэгдлийг хүргэж байна.
#СанхүүгийнДархлаагааДэмжье
#Витамин₮
-
2021 оны 12 сарын 01
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк цахиурын хөндийд амжилттай ажиллаж буй анхны Монгол компани болох “Эрксис инк”-тэй хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах санамж бичиг байгууллаа. Тус компанийн “Эрксис” платформын шинэ боломжуудыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бид харилцагчдадаа инновацлаг, илүү уян хатан үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа юм.
#ЦахиуртХамтдаа #ЦахиуртГялалзъя
-
2021 оны 11 сарын 30
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар уг стандарт хөтөлбөрийг “жишиг” стандар болгон батлаж, цаашид нийт арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.
-
2021 оны 11 сарын 30
"Оюутолгой" компанийн ТУЗ хуралдаж гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 75 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
-
2021 оны 11 сарын 30
Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа зарлаж байна.
-
2021 оны 11 сарын 29
Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээний шинэ систем болох SWIFT GPI системийг Голомт банк үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Уг системээр дамжуулан бид харилцагчдадаа гадаадын улс орон руу төлбөр шилжүүлснээс эхлээд хүлээн авагчийн дансанд орох хүртэл бүх шатны дэлгэрэнгүй мэдээллийг нь шуурхай шалгаж өгөх боломж бүрдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу.
-
2021 оны 11 сарын 25
Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа зарлаж байна.
-
2021 оны 11 сарын 25
Голомт банк Infosys Finacle Innovation Awards-ын “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын системүүдээрээ шилдгээр шалгарлаа.
Бид дижитал шилжилтийн хурдаа эрчимжүүлснээр Монгол Улсын банк санхүүгийн салбар, тэр дундаа дижитал банкны зах зээлд тэргүүлэгч байр сууриа дахин бататгаад байна.
#InfosysFinacleInnovationAwards2021
#ДэлхийнЖишигМонголынБанк #ГоломтБанк
-
2021 оны 11 сарын 24
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
-
2021 оны 11 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
-
2021 оны 11 сарын 24
Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтын 12 дахь дугаарыг “Кластер хөгжил” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгууллаа. Бид энэ удаад Кластер гэж юу вэ, Гадаадын кластерын жишээ, Амжилтын түүхээс хуваалцах нь /Монголын Гоо Сайхны Кластер ТББ/ зэрэг агуулгын хүрээнд сургалтыг явууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж уншина уу.
-
2021 оны 11 сарын 24
Монгол орны хөгжлийн түүчээ бол бүх салбарт шинийг санаачлан, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр, үйлчилгээ эрхэлж, бүтээн байгуулалт хийж буй томоохон төслүүд юм. Тиймээс бид улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй төслүүдийг "ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД" цуврал нийтлэлээр танилцуулж байгаа билээ. Харин энэ удаад бид “Интермед” эмнэлгийг онцолж байна.
-
2021 оны 11 сарын 23
Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
-
2021 оны 11 сарын 23
JUNIOR багц нь 7-17 насны хүүхэд, залууст зориулан, тэдний насанд тохирсон урамшуулал, хөнгөлөлтүүдээр үргэлж бэлэг барьдаг билээ. Тиймдээ ч бид шинэ хэрэглэгчдэд зориулан бэлэгтэй урамшууллыг зарласан ба энэхүү урамшуулал нь үргэлжилсээр байна.