Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-с “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s 2023 (MICS)” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрт Япон, Монгол улсын 2 талын хувийн болон төрийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг олон талт багуудыг оролцуулан, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд Монгол улсад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх өөрсдийн санал санаачилга, шийдлийг танилцуулан өрсөлдөх юм. Тэдгээр оролцогч багуудаас шилдэг төслийг сонгон шалгаруулж, тухайн төслийг хэрэгжүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн ивээн тэтгэгч байгууллагаар ХХБ ажилласан.
Энэ хүрээнд тус хөтөлбөрийн шилдгээр шалгарсан Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” Төв ТББ-аас хэрэгжүүлж буй EDU-MICS төслийг ХХБ дэмжин ажиллахаар боллоо. Тус төслийн зорилго нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах зорилготой бөгөөд эмэгтэй удирдлагын багтай боловсролын байгууллага юм. Тэд Монгол улсын боловсролын салбарт тулгамдаж буй ерөнхий боловсролын менежмент, мэдээллийн дэд бүтцийг сайжруулах онцлогтой төслөө ийнхүү хэрэгжүүлэхээр болж байна.
ХХБ-ны хувьд 2019 онд “Жендерийн эрх тэгш байдлын бодлого”-оо МУ-н Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагуудын тэргүүн туршлагатай нийцүүлэн баталсан. Уг бодлогын хүрээнд банканд байнгын үйл ажиллагаатай Жендерийн Хороо ажилладаг. Тус хороо нь банкны жендерийн эрх тэгш байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, газар, нэгжүүдийн жендерийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэж, уялдаа холбоог тодорхойлж, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Худалдаа, Хөгжлийн банк нь 2021 онд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өө зах зээлд танилцуулсан. Тус бүтээгдэхүүн нь эмэгтэй эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, ажилтнууд давамгайлсан бизнес, аж ахуйн нэгжид таатай нөхцөл бүхий санхүүжилтийг олгох юм. Мөн түүгээр дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ Нэгдсэн Үндэсний Байгууллагаас тодорхойлсон Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын 5 дахь зорилт болох жендерийн эрх тэгш тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн нь хүлээлтээс давж, нийгмийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа учир цаашид ч энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх болно.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА